1045
 
 

“Улаанбаатарын өнгө 2019” уралдаанд шалгарсан бүтээл олон улсад хэвлэгдэн гарна

Монгол зохиолчдын бичсэн хүүхдийн ном ховор байдаг болохоор эцэг эхчүүд хүүхдэдээ ихэвчлэн гадаад орчуулгын үлгэрийн ном авч өгдөг. Тэгвэл Nepko Kids хэвлэлийн газраас хүүхдийн ном туурвих анхдугаар уралдаан зарлажээ.

8 настай канад хүүгийн бичсэн “Жаалхүү Эллиотын Үлэг гүрвэлийн гарын авлага” бүтээл монгол хэлнээ орчуулагдан гарч байсан. Тэрхүү номын тухайд үлэг гүрвэл судлах үүрэг авсан жаалхүүгийн гэрийн даалгавар баяжин баяжсаар уран бүтээл болсон түүхтэй.

Хүүхэд бүхэн уран бүтээлч гэдэг дээ. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ гэдэг гайхалтай. Тиймээс хүүхэд хүүхдэдээ зориулсан энэ бүтээлээс санаа авч, хүүхдийн номоор дагнасан “Улаанбаатарын өнгө 2019” уралдааныг хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн дунд зарлаж байгаа нь энэ юм. 
Бүтээлийн агуулга нь 3-18 насны хүүхдүүдэд зориулсан байх бөгөөд ямар нэг сэдэвт баригдахгүй, хэн ч, ямар ч сэдвээр оролцож болохоороо онцлогтой.

Энэхүү уралдаан нь 25 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд “Хүүхэд ба насанд” хүрэгчид ангилал тус бүрт 3 буюу нийт 6 ялагчийг тодруулна. 
Уралдаанд шалгарсан тохиолдолд таны номыг “Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн”-д албан ёсоор олон улсын хэвлэлийн компаниудад танилцуулна. Түүний дараа 2019 оны 11-р сард “Шанхайн хүүхдийн номын үзэсгэлэн”-д танилцуулах ажээ. Номоороо дамжуулан эх орноо олон улсад сурталчлах боломж юм.

Хүүхдүүд эцэг эхчүүд та бүхэн идэвхтэй оролцоорой.
Амжилт хүсье!

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
https://www.nepkokids.mn/uraldaany-udirdamzh

#nepkokids