1045
 
 

ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖЛЭЭ

1045

Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар он гарсаар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрөөр залуучуудад эргэн төлөгдөх нөхцөлтэй 11 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо. Хөтөлбөрт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 25 хүртэлх насны залуучууд хамрагдан 12 төсөл иржээ. Төслөөс дөрвийг нь шалгаруулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2,5-3.0 сая төгрөгөөр гарааны бизнесийг дэмжиж байна.