1045
 
 

ХӨВСГӨЛД ЦААТНЫ БАЯР БОЛЛОО

1045

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Цаатны наадам–2000 цаатны баяр”-ын арга хэмжээ 2019 оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Хаан их сарьдаг уулсын дунд Дархадын цэнхэр хотгор Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагдлаа. 
Цаатны наадмын онцлогийн тухай Цагааннуур сумын засаг дарга Ч.Давааням хэлэхдээ “1990 онд Цагааннуур аж ахуйн байгууллага байхдаа 1000 цаатны баяр гэж хийж байсан. Харин энэ жилийн 2000 цаатны баярыг анх удаа Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл доор хийж байгаа нь онцлог юм. Энэ жилийн цаатны баярт 1180 орчим цаа оролцлоо. Нийт цаатны тоо 2349 толгой цаа байна. Бусад цааг бүгдийг авчрахад маш хэцүү хонь малтай адил туугаад явж болдоггүй.” гэв.
Цааг хүн болгон малладаггүй аж. Энгийн хонь хариулахтай адил биш юм. Тува иргэд цааг малладаг. Уур амьсгалын хувьд хамгийн их цастай, хүйтэн нойтон сэрүүн газар байдаг учраас маллахад маш хэцүү. Тиймээс тэд цаагаа өсгөхийн тулд нөр их хөдөлмөрлөж буй. Тайгын иргэд Монгол орны хамгийн хүйтэн цэг, зуныхаа улиралд шавар намагтай. Жилийн дөрвөн улиралд байнгын чийглэг хэт их намаг шавартай газар амьдардаг учраас тодорхой хэмжээгээр дасан зохицож амьдардаг.
Цаатан болон цаа нь байгаль цаг уурын шинж чанартайгаар өвчин эмгэг тохиолддог байна. Эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж байгаа Цагааннуур сумын эмнэлэг, төрийн болон төрийн бус байгууллагууд, хөрөнгө оруулагч нар цаатан иргэд болон цаа буганд эмчилгээ үйлчилгээ хийхэд хамтран ажиллаж байна. Жилд нэгээс хоёр удаа эмчилгээ хийхээр төлөвлөлөө.
Тус баяраар Эрүүл мэндийн яам Аймгийн ЭМГ хамтарсан эмчилгээ үйлчилгээний баг ирж эрүүл мэндийн чиглэлийн үзлэг оношилгоог хийж биеийг нь үзээд шаардлагатай эм тариагаар үйлчиллээ. Ийнхүү цаатан иргэд болон цаатны эрүүл мэндэд засгийн газраас анхаарч байгаа аж. 
Мөн нэмж хэлэхэд Цагааннуур сум нь 2006 хүн амтай. Халх, Дархад, Тува үндэстэн амьдардаг. Нийт хүн амын 755 нь Тува иргэд байдгаас  Тайгад 339 иргэн цаагаа маллан амьдарч байна. 2000  цаатны баярын арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэж гадаад дотоодын 5000 гаруй жуулчид, зочид төлөөлөгчид тус баярын арга хэмжээг үзэж сонирхлоо.