1045
 
 

БСШУСЯ-ААС 2019 ОНЫГ “ИРГЭНИЙ ЁС ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

Шинэ хичээлийн жилийг угтан Хөвсгөл аймгийн боловсролын салбарын багш нарын бага хурал боллоо. Бага хуралд Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 360 гаруй төлөөлөл оролцлоо. Багш нарын бага хурлаар 2018-2019 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хэрэгжилт, 2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх боловсролын сайжруулсан хөтөлбөрийн онцлог, БСШУЯ-ны болон аймгийн боловсролын газрын зорилго, зорилтыг танилцуулж хэлэлцүүллээ. 2019-2020 оны хичээлийн жил нь боловсролын сайжруулсан хөтөлбөрөөр сургалтыг хөтлөн явуулах онцлог жил бөгөөд сургалтын хөтөлбөрийн агуулга нь тодорхой, залгамж холбоотой, давхацсан мэдлэгийг нэгтгэж сайжруулсан байна. БСШУЯ-наас тухайн хичээлийн жилийг ёс зүйн боловсролыг дэмжих жил болгон зарлажээ.