1045
 
 

ХОВДЫН ТАРВАС, ХҮНСНИЙ НОГООНД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Ургац хураалтын улирлыг тохиолдуулан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар ургамлын гаралтай бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийж байна. 
Тус ажлын талаар Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Золзаяа хэлэхдээ “Буянт, Булган сум дахь тариалангийн талбай болон Жаргалант суманд тарвас, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаалж буй нийт 63 аж ахуй нэгж, иргэний 118 бүтээгдэхүүний сорьцод 708 үзүүлэлтээр хяналт шинжилгээ явуулж байна. Шинжилгээгээр бүтээгдэхүүн бүрт эерэг дээж илрээгүй буюу стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй дүн гарч байна.”