1045
 
 

ӨГӨХ НЬ АВАХААСАА ИЛҮҮ ЕРӨӨЛТЭЙ

“Багануурын сайхан бүсгүйчүүд” группийн санаачилгаар “Өгөөмөр өдөр”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөг нь “Өөрт хэрэггүй зүйлээ, хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх зэрэг үйл ажиллагаа явууллаа. Энэ талаар “Багануурын  сайхан бүсгүйчүүд” группийн админ Г.Нямжаргалаас тодрууллаа.
“Өдөрлөг их үр дүнтэй зохион байгуулагдаж байна. Бидний үйл ажиллагааг дүүрэг орон нутгийн засаг захиргаа, Хотын захирагчийн ажлын албанаас дэмжиж ажилласан. Зохион байгуулалт сайтай ажил боллоо гэж үзэж байна. Мөн “Багануурын сайхан бүсгүйчүүд” группийн гишүүд идэвхтэй оролцлоо.” гэв. 
Тус өдөрлөгт аж ахуйн нэгж байгууллагын алба хаагчид мөн дэмжиж хамтран ажиллажээ.