1045
 
 

БҮРЭН БҮСТИЙН ОВООНЫ ОРЧИМ ЦӨӨРӨМТЭЙ БОЛЖЭЭ

Монгол ёс заншлын өргөө бүтээн байгуулалтын ажлыг Баян-Өндөр сумаас санаачлан хэрэгжүүлж буй. Энэхүү бүтээн байгуулалтын хувьд 21 үндэстэн ястны өөр өөрийн зан заншлыг илтгэх гэр музей, дотоодын үйлдвэрлэл болох гар урлал, гоёл, чимэглэл, тоглоом наадгай, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах гэрүүд, усан сан, дугуйн зам бүхий цэцэрлэгт хүрээлэн гээд олон хэсгээс бүрдэх юм. Монгол өв соёл, ахуй соёлыг ирээдүй хойч үедээ өвлүүлэх, иргэдийг чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл бий болгох, мал ахуйн уламжлалтай улам ойртуулах зорилготой бүтээн байгуулалтын ажил билээ. 
Тус бүтээн байгуулалтын дэргэд цөөрөм байгуулагдсан. Энэ талаар Баян-Өндөр сумын Дасаг дарга С.Ганцогт  “Бүрэн бүстийн овоог түшиглэн ёс заншлын өргөө байгуулж байгаа юм. Энэ хүрээнд хөв суурин нуурыг бий болгох зорилго тавьсан. Нуур бий болсноор гэр хорооллын айл өрхүүдийн усан хангамж сайжирч, хөв сүүрийг ашиглан цэцэрлэгт хүрээлэн, ёс заншлын өргөөгөөр үйлчлүүлж буй иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь ая тухтай орчин болох юм.” гэлээ. 
Одоогоор тус цөөрөмд 10 гаруй төрөл зүйлийн шувуу цуглаж байна. Мөн тус бүс орчмын мал сүрэг ундаалж, малчид, иргэдийн хэрэглээнд хүрсэн байлаа. Амралт чөлөөт цагаараа, гэр бүл найз нөхдийн хамт, дотно гаднаас ирсэн зочдоо дагуулан үзэж харах газартай болж байгаадаа иргэд ихээхэн сэтгэл өндөр байна.