1045
 
 

ХАНГАРЬД КЛУБИЙН ТАМИРЧИН ОЛИМПЫН ИХ НААДАМД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

2020 онд Японы Токио хотноо зохион байгуулагдах Олимпын их наадамд Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” клубээс гурваас доошгүй тамирчин оролцуулах томоохон зорилт тавьсан. 
Одоогийн байдлаар тус клубээс Буудлагын спортын тамирчин Ц.Анударь олимпод оролцох эрхээ авлаа. Үүнээс гадна үндсэн таван төрөл болох Жүдо бөх, Чөлөөт бөх, Бокс, Байт харваа, Туялзуур сэлэмний төрлөөр олимпын эрх авахаар тамирчдаа бэлтгэн, ач холбогдол өгч бэлтгэл сургуулилтаа базааж байна.
“Хангарьд” клубийн Буудлагын спортын тамирчин Ц.Анударь нь 22 настай. Тэрбээр буудлагын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болж хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол ханган, “Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрхтэй болжээ.