1045
 
 

“АНХДАГЧ БУЛГАН “ СУРАХ БИЧИГТЭЙ БОЛЛОО

Булган аймгийн “Боловсрол соёл урлагийн газар” сурагчдад зориулан “Анхдагч Булган” сурах бичиг хэвлүүллээ. Энэ талаарх мэдээллийг Булган аймгийн “Боловсрол соёл урлагийн газар”-ын Бага ангийн боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Дэлгэрмаагаас авлаа. 
Бага ангийн сурагчдад зориулсан “Анхдагч Булган” сурах бичиг нь сурагчдыг эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах, Анхдагч алдартнуудынхаа тухай мэдэж тэднээс суралцах зорилготой. Тус сурах бичиг нь 2019-2020 оны хичээлийн жилд хэрэглэгдэнэ. Сурах бичиг нь тусдаа хичээл болж орохгүй. Харин багш өөрийн хичээлдээ нэмэлт судлагдахуун болон ашиглана. Тухайлбал “Байгалийн ухааны” хичээл дээр гэхэд сум орон нутгийн онцлогийн талаар дэлгэрэнгүй таниулан ажиллуулах гэх мэт сургалтад ашиглах зориулалттайгаар бүтээгдсэн байгаа.
            Гуравдугаар ангийн сурах бичиг нь Булган аймгийн 16 сум, нэг тосгоны талаар үзэх бол дөрөвдүгээр ангийнх нь аймгаас төрөн гарсан Анхдагч алдартнуудын түүхийг уншиж, тэдний арга барилаас суралцах юм. Харин тавдугаар ангийн сурах бичиг нь Шинжлэх ухааны нээлт зохиогч, эрдэмтдийн тухай байх аж.