1045
 
 

“ХОГГҮЙ ХОТ МИНИЙ ЭРДЭНЭТ” АЯН

Хүүхэд залуучуудад зориулан үйл ажиллагаа явуулдаг “Сornerstone”кофе шопоос санаачлан “Хоггүй хот, Миний Эрдэнэт” аяныг зохион байгууллаа. Тус байгууллагад Америкаас сайн дурын багийнхан 8 дугаар сарын 1-нээс эхлэн ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэтийн хүүхэд багачуудад хөгжлийн сургалтыг явууллаа.
            Өнгөрөгч долоо хоногт наадмын талбайн урд хэсгийн хог хаягдлыг түүж цэвэрлэсэн. Аянд нэгдсэн хүүхдүүд эх дэлхийгээ хайрлаж, энэ үйл ажиллагаанд оролцсондоо сэтгэл өндөр байлаа. “Гаднын орны хүмүүс бидний хаясан хогийг түүж байгааг харах таатай биш ч гэсэн өөрийн биеэр оролцож, хог түүж байгаль орчингоо цэвэрлэсэндээ сэтгэл өндөр байна.“ гэж хүүхдүүд ярьж байсан юм.
            Эрдэнэт бол цэвэрхэн хот гэж иргэд бид бахархах дуртай. Үүнийг хадгалж үлдэх нь иргэн бүрийн үүрэг оролцоо билээ. Хотоо хайрлацгаая.