1045
 
 

МОНГОЛ-ГЕРМАНЫ ТЕХНОЛОГИЙН ХАМТАРСАН СУРГУУЛЬД 50 ОЮУТАН ТЭТГЭЛГЭЭР ЭЛСЛЭЭ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, шилдэг оюутнууддаа тэтгэлэг гардууллаа.
Тус сургуулийн 27 оюутан нэг жилийн сургалтын төлбөр болон сар бүрийн хэрэглээний зардлыг олгох Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлгийг хүртсэн. Харин 24 оюутан Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн тэтгэлгийн эзэд болжээ. 
МГТИС-ийн сургалтын хөтөлбөрүүд нь Герман улсын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт суурилагдсан. Энэ оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан. Уг магадлан итгэмжлэлээр Уул уурхайн боловсруулалтын инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрүүд итгэмжлэгдсэн юм.
Ингэснээр тус сургуулийн оюутнууд, төгсөгчдийн өмнө олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажиллах, дэлхийн шилдэг их сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, дотоод болон гадаадын төрөл бүрийн тэтгэлгүүдэд хамрагдах үүд хаалга нээлттэй болж байгаа юм.