1045
 
 

АЖИЛЧНЫ АЛДАР ХӨШӨӨ

1045

Улаанбаатар хотод 170 гаруй хөшөө дурсгал байдаг гэс эн судалгаа бий. Яг одоо таны харж буй энэхүү хөшөө бол Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах "Ажилчны алдар хөшөө" юм. Мэдээж та 19-р хорооллын автобусны буудал дээр харсан л байх. Гэхдээ хүүхэд залуус түүхийг нь хэр сайн мэдэх бол?
Өнөө өглөө "Ажилчдын алдар хөшөө"-г хэсэг харж зогстол эргэн тойрныг нь архиндаа халамцсан хүмүүс тойрон хүрээлж, зарим нь бүр сүүдэрт нь унтаж байлаа. Бас ажилладаггүй усан оргилуур, эвдэрсэн зам... Уг нь энэ хөшөө, талбай чинь ажилчин хүмүүс буюу энгийн ард иргэд амрахад зориулагдсан, хамгаалагдсан түүхийн дурсгалт газар шүү дээ...
Энэ хөшөөг 1989 онд Б.Хийморь гэх уран бүтээлч бүтээжээ. Хэдхэн жилийн өмнө ийм боронзон шар өнгөөр будсан гэж тэр хавийнхан хэлж байв. 
Түүхийн хувьд авч үзвэл 1934 онд Улаанбаатар хотод  ЗХУ-ын хөрөнгөөр Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдсанаар ажилчин анги бий болсон. Тиймээс энэ хөшөөг ажилчин ангийн хүмүүст зориулан бүтээжээ.1045
Ажилчин анги социализмын нэг бэлгэ тэмдэг байв. Шинэ зууны Монголын нийгмийг байгуулахад ажилчин анги чухал үүрэг гүйцэтгэснийг та бид мэднэ. 
Хөшөө нь сэхээтэн, ажилчид эв сэтгэл нэгтэй бол бүхнийг бүтээж чадна гэсэн утгыг агуулдаг.
Хэдийгээр хот маань хөгжиж, өндөр шилэн барилгууд баригдаж байгаа ч түүхийн дурсгалт газар, хөшөө, дурсгалаа аль ч цаг үед хайрлан хамгаалах ёстой. Энэ хавиар явж байсан настай эгч "Намайг хүүхэд байхад энд сууж амрахад тав тухтай, амар амгалан байлаа. Одоо бол ямар ч нийтийн амрах талбай гэхээр зүйл байхгүй, битүү барилга байшин, замаар л хүрээлэгджээ." гэсэн юм.1045