1045
 
 

АРХИВЫН ЗОРИУЛАЛТЫН БАРИЛГАТАЙ БОЛЛОО

Монгол Улсын хэмжээнд хоёр дахь, орон нутгийн хэмжээнд анхны төрийн Архивын барилга Баянхонгор аймагт ашиглалтад орж нээлтээ хийлээ. Уг барилгын нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Дэд дарга Ц.Гансүх, төрийн төрөлжсөн архивын дарга, удирдлага, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, манай улсын 13 аймгийн ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Архивын тасгийн дарга, мэргэжилтнүүдийн нийт 100 гаруй төлөөлөгч оролцов.
Тус барилгын гүйцэтгэгчээр орон нутгийн “Навтгар хайрхан” ХХК ажиллаж, 2018 оны наймдугаар сараас 2019 оны наймдугаар сарын 21-ны хооронд барьж, ашиглалтад оруулжээ. 1,8 тэрбум төгрөгөөр баригдсан тус архивд архив, бичиг хэргийн хадгалалт, хамгаалалтыг бүрэн шийдвэрлэсэн дохиолол хамгаалал, галын систем бүхий орчин үеийн шийдлийг бий болгожээ.
Төрийн архивын хадгалалт, хамгаалалтын стандартыг сайжруулж, түүнийг бүрдүүлэх, иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг сайжруулснаар монгол төр, Баянхонгор аймгийн түүхийн бүрэн бүтэн, халдашгүй байдал хангагдаж байна. Нөгөө талаар төрийн архив хүний эрх, эрх чөлөөг хангах чухал баримт бичиг болдог юм.