1045
 
 

ХҮҮХДИЙН СПОРТЫН ИХ НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАВ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 тоот тогтоолын дагуу Хүүхдийн спортын их наадам зохион байгуулагддаг. Орхон аймгийн 21 мянган хүүхэд багачуудаас төлөөлөл болж 272 хүүхэд 57 багш дасгалжуулагч 21 төрлөөр хүч үзэхээр Улаанбаатар хотыг зорилоо. 
Эдгээр 21 төрөл нь зуны 19 төрөл байх ба сагсан бөмбөг, бокс, хүндийн өргөлт зэрэг юм. Мөн сонгох болон хөгжлийн бэрхшээлтэй гэсэн хоёр төрөлд спорт бүжгээр оролцохоор болжээ. 
Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Н.Болдбаатар хэлэхдээ “Энэ өдөр Монгол улсын засгийн газрын тогтоол, БТСГ-ын хуулийн дагуу Монголын хүүхдийн спортын зургаа дугаар их наадмын шигшээ тэмцээнд оролцох баг тамирчид, дасгалжуулагчдаа үдэн гаргах ёслол А.Амарын талбайд болж байна. 21-р зуунд орсон өсвөрийн хүүхдүүд, 20-р зууны аав ээж, ах эгчийнхээ  бүтээн байгуулсан хотынхоо нэрийг энэ зуунд мандуулж, амжилттай оролцоно гэж бодож байна. Бид тав дугаар наадамд аймгуудаасаа улсдаа гурав дугаар байранд орж байсан амжилттай. Энэхүү амжилтаа бататгана гэж бодож байна.” гэв. 
Тэмцээн Есдүгээр сарын 9-15 ны хооронд зохион байгуулагдана.
Орхон аймагт спортын төрлөөр амжилт гаргасан олон тамирчин бий. Мөн улсдаа томоохонд тооцогдох Хангарьд спорт цогцолбор Эрдэнэт хотод байгаа нь тамирчдад амжилт гаргах гол хүчин зүйл болж байна.