1045
 
 

488 ИРГЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАНА

Эрдэнэт үйлдвэрийн газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа эрүүл мэндэд ихэд анхааран жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулдаг. Үүнээс гадна аймгийн Баянцагаан, Говил, Жаргалант сумын иргэдийг Хаягдлын аж ахуйгаас дэгдэх цагаан тоосны хор нөлөөлөл байгаа эсэхэд анхааран, иргэдийг эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг.
Эдгээр багуудад 10 мянга орчим иргэн амьдардаг. 2007 оноос өнөөдрийг хүртэл 13 дахь жилдээ 600 гаруй иргэнийг энэ үзлэгт хамруулаад байгаа бөгөөд үзлэгийн санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр бүрэн хариуцдаг юм.
2019 онд үзлэгийг зохион байгуулахдаа багуудаас ирсэн нэрсийн жагсаалтыг мэргэжлийн багийнхан, ажлын хэсгийнхэн түүврийн аргаар гаргаж цагаан тоосны голомтын бүс хэмээдэг Говил, Баянцагаан, Жаргалант сумуудаас 326 иргэн, гэр хорооллын арван хоёр багуудаас 163 хүн, нийтдээ 488 хүн иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар боллоо.
Эрүүл мэндийн үзлэгийг Медипас төв эмнэлэг хариуцан зүрх, уушги, судас, цусны дэлгэрэнгүй шинжилгээ зэрэгт үзлэг хийх юм. Түүврийн аргаар хүмүүсийг сонгохдоо 35, 45-аас дээш насны ангиллаар тухайн багтаа 15 жил тасралтгүй амьдарсан иргэдийг мэргэжлийн багийнхан сонгоод байна. Үзлэг энэ сарын еснөөс эхлэн сарын хугацаанд үргэлжилнэ.