1045
 
 

ХОВДЫН НАМРЫН ӨНГӨ

Ховд аймгийн Буянт, Ховд сумын ногоочид аймгийнхаа иргэдийг эрүүл хүнсний ногоогоор хангадаг билээ. Зун, намрын турш хоёр гурван сар үргэлжилдэг ногооны захаар хүн бүр орж үйлчлүүлэх дуртай байдаг. Ховдын намрын өнгийг тариаланчид л чимж, хүнсний ногоогоор бялхуулж, зоогийн ширээг чамин болгодог. 
Энэ сурвалжилгаар  Буянт сумын Улсын алдарт тариаланч И.Төлөгөнөөс яриа авлаа. Тэрээр хэлснээр энэ жил 300 гаруй өрх, 800 орчим га талбайд төмс, хүнсний ногоо, жимсний мод тариалж дунджаар 12 мянга орчим тонн ургац хурааж аймаг сумын хэрэгцээгээ хангажээ. Мөн хөрш аймгууд болон Нийслэл хотын ард иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байгаа аж.
Ховд, Буянт сумын брэнд бүтээгдэхүүн нь шар төмс, амтат гуа, тарвас юм.1045