1045
 
 

“АЗИЙН ХҮҮХДҮҮД-2020” ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДАМ БОЛНО

Уг наадмыг угтан Есдүгээр сарын 6-15-ны өдөр “Монголын хүүхдийн спортын VI наадам”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. 
Тус наадамд ховд аймгаа төлөөлөн 7-18 насны 130 гаруй тамирчин, 22 багш дасгалжуулагчийн хамтаар оролцох юм. Багш дасгалжуулагчид, тамирчид, аймгийн засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Биеийн тамир спортын газрын дарга Г.Цэдэнбал нар ховд аймгийн туг, биеийн тамир спортын газрын тугийг гардуулан өгч, Ховдын тамирчдынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлж, спортын наадамдаа амжилттай оролцохыг хүслээ.
“Монголын хүүхдийн спортын VI наадам” нь спортын 34 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Ховд аймгийн тамирчид 12 төрлөөр оролцоно. Наадамд оролцогчдын хувцас, тээврийн зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн бол аймгийн спортын 12 холбооноос байр, хоолны зардлыг хариуцан ажиллахаар болжээ.
1045