1045
 
 

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ

1922 оноос эхэлсэн Их хэлмэгдүүлэлтийн үе Монгол улсын түүхэнд хар толбо болон үлдээсэн. Энэ хэлмэгдүүлэлтээр маш олон хүнийг улс төрийн хэрэгт хэлсээр ял тулгаж амь насыг нь хөнөөсөн юм.

Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 Монгол улсын их хурлын тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9-р сарын 10-нд уламжлал болгон тэмдэглэдэг.

1930-1940 оныг их хэлмэгдүүлэлтийн оргил үе гэж нэрлэгддэг. Тэр үед 28 мянга гаруй хүн буюу нийт Монголын хүн амын 10 хувийг хилс хэрэгт гүтгэсэн ажээ. Эдгээрээс 73 хувь нь буюу 20 мянга гаруй хүнийг шууд цаазаар авсан буюу буудан хороосон байдаг.

Энэ тухай Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Р. Алтаннар хэлэхдээ “Сүхбаатар аймгийн хэмжээнд 1300 гаруй хүн энэ хэлмэгдүүлэлтэд өртсөн. Хэлмэгдэгсдийн үр хүүхэд ар гэрийнхэнд төр хүндэтгэл үзүүлэх ёстой. Тийм ч утгаараа Баруун-урт сумын ИТХуралаас аймгийн ИТХуралтай хамтран бид бүхэн Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөнө. Мөн Баруун-Урт сумын ИТХ-аас “Хэлмэгдүүлэлтийн хар шуурга” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг сумын дөрвөн ЕБСургууль, МСҮТ-ийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн аймгийн нийт залуучуудын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулах гэж байна.” гэлээ.