1045
 
 

Гэр бүлийн радио подкаст сувагтай боллоо

Гэр бүлийн радиогийн сонгогдсон уран бүтээлүүд подкастад орж эхэллээ. Амьдралын учиг, Түүхийн товчоон, Босго алхаж хоймор зэрэг радиогийн сор бүтээлүүд тавигдсанаас гадна Аваргуудын өглөөний цай, Таны толгойд юу байна?, Аюулгүй сонголт зэрэг шинэхэн подкастууд орсон.

Хэрхэн ухаалаг утсан дээрээ подкаст сонсох вэ?

IOS үйлдлийн системтэй iPhone загварын утас барьдаг бол Podcast гээд апплекейшин /апп/ бий. Тухайн апп нь подкастын сантай. Та хүссэн подкастаа хайгаад “subscribe” хэсгийг дарж дагавал бүх дугаарууд нь танд очно. Нэгэнт интернэттэй үед татаад авбал та тэрхүү дугаара хаана ч хэзээ ч сонсож болох юм.

Харин Android үйлдлтйн системтэй утсанд подкаст сувгийн апп татаж сонсдог. Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг Castbox гээд апп-ыг хэрэглэж болно. Энэхүү апп нь таны хаана байгааг тань байршлаар чинь таниж, монгол подкастын өргөн сонголтыг санал болгох юм.

Ийнхүү түгжрээнд эсвэл алхахдаа Гэр бүлийн радиогоо сонсох боломжтой боллоо. Ердөө танд ухаалаг гар утас байхад боллоо.

Радиогийн уран бүтээлч бидэнтэй хамт суралцаж, боловсорч, ухаарч ойлгож бас амьдарлын сайхныг мэдэрдэг сонсогч танд баярлалаа.