1045
 
 

Багануур гэр бүлийн радио “Сэтгүүлч” клубтэй хамтарч ажиллана

Багануур гэр бүлийн радио нь дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг өсвөр үеийн “Сэтгүүлч” клубтэй 2019-2020 оны хичээлийн жилийг дуустал хамтарч ажиллахаар боллоо.

Өсвөр үеийн сэтгүүлч клубийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ГБХЗХХ-н хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэ н.Соёл-Эрдэнээс тодрууллаа.

 “Өсвөр үеийн сэтгүүлч” Клуб нь 2017 оны 11 сард сэтгүүлч болох хүсэлтэй, цаашид сэтгүүлч мэргэжлээр сурах хүсэлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдаж байсан. 2018 оноос ДЗОУБ-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд техник тоног төхөөрөмж болон шаардлагатай ивээн тэтгэлгийг авч ирсэн. 2019 онд илүү бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгаа. Мөн Багануур Гэр бүлийн радио 104.5-тай хамтарч ажиллахаар болсон нь сэтгүүлч хүүхдүүд ба манай байгууллагын хамт олон бидэнд маш их баярлууштай зүйл боллоо.” гэв.

Энэ хамтын ажиллагаа нь ирээдүйд сэтгүүлч болох хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдийн хувьд ур чадвараа дээшлүүлэхэд тусална хэмээн найдаж байна.