1045
 
 

Хог тээврийн менежментийг сайжруулахаар ажиллаж байна

Налайх дахь Баялгийн хонхрын хогийн цэг нь 2009 оноос “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т хамаарагдах болсон. Тус байгууллага нь 2018 оноос тухайн хогийн цэгийг 2-р зэргийн хогийн цэг болгохоор ажиллаж байна. Энэ талаар “НАЛАЙХ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ” ОНӨААТҮГ-ийн дарга Наянбаяраас тодрууллаа.

“2019 онд нийслэлийн төсвөөс 800 гаруй сая төгрөг хөрөнгө оруулалт авч ажиллаж байна. Үүнд хог түрэгч 50 ковш авто ачигч, дөрвөн ширхэг -50 градуст тэсвэртэй дугаар танигч камер, арван ширхэг гэрэлтүүлэг, харуулын байр, зориулалтын хаалга, тогийн үүсвэр гурав наяын шон гэх мэтчилэн ажлуудыг бол хийж байна.  Энэ ажил нь 2019 оны 10-р сарын 15нд бүрэн дуусахаар төлөвлөгдсөн. Манай байгууллага хог тээврийн үйлчилгээнд техник тоног төхөөрөмж бол үргэлж дутагдалтай байсаар ирсэн.”