1045
 
 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх зам хучилтын ажил

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн далан, хоолой туннелийн ажлаа бүрэн дуусгаж, хучилтын ажлыг эхлүүлжээ. Замын хучилтыг ирэх аравдугаар сарын аравд гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг 10-р сарын 25 гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох , зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм. “Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөснөөр замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна” хэмээн үзэж байна.