1045
 
 

Эрчим хүчний ухаалаг системд шилжинэ

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 5,4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Эрчим хүчний төсөл 2” арга хэмжээг дөрвөн аймагт зохион байгуулж байна. Төслийн талаар “Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК”-ны Булган салбарын Техник хяналтын инженер Г.Лхагважаргал мэдээлэл өглөө.

Төсөл нь хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилготой ба дөрвөн аймгийн таван суманд хэрэгжинэ. Одоогоор хамгийн түрүүнд Булган аймагт үйл ажиллагаа эхлэн явагдаж байна. Уг ажлын хүрээнд Булган суманд 125 км агаарын шугам тавих, 8 ширхэг дэд станц барих, айл өрхүүдэд 3858 ширхэг ухаалаг тоолуур тавих гэх мэт олон ажлуудыг хийгдэнэ. Уг төсөл хөтөлбөрийг 2020 оны эхний хагас жилд хийж дуусгахаар зорин ажиллаж байна. Төсөл хөтөлбөрөөр Булган аймаг хамгийн анхны ухаалаг системд шилжсэн аймаг болно.”

Эрчим хүчний ухаалаг систем нь айлуудын цахилгааны хэрэглээг тусгай программ дээр копютерээр хянах юм. Ингэснээр заавал байцаагч бичилт хийх шаардлагагүй болж байгаа юм.