1045
 
 

ГЭР БҮЛДЭЭ УУРЛААД ЯАХАВ ДЭЭ!

Орхон аймаг дахь Цагдаагийн газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран Орхон аймгийн хэмжээнд "Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор "Уурлаад яахав дээ!” аяныг зохион явуулж байгаа юм.
 Уг аяны хүрээнд Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэд олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор сургалт, сурталчилгаа явуулж, хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулж, хамт олон, байгууллагуудыг энэ аянд нэгтгэн ажиллаж байна.
Энэ талаарх мэдээллийг Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц. Ганчимэгээс тодрууллаа. 
“Энэ аяны зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэл бол гэр бүл, өрхүүдийн дунд гардаг асуудлыг шийдэх юм. Энэхүү асуудлыг нэг ч гэсэн иргэн өөрийн уур бухимдлыг тэвчсэнээр тухайн гэр бүлдээ эрсдэл гаргахгүй, хүүхдийн эрх ашгийг зөрчихгүй, эхнэр нөхөр харилцаанаасаа болж бие биенийхээ бие болоод сэтгэл зүйг хохироохгүй болно гэж найдаж байна. Аяллын дэвтэр маань сонгогдсон Төрийн болон Төрийн бус 30-н байгууллагуудад 1-3 хоногийн хугацаатай аялна. Тухайн байгуулаг дээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хүүхэд хамгааллын хуулийн талаар сурталчилж байна. “ гэв. 
Одоогийн байдлаар Бүрэнбүст, Эрдэнэ багууд болон Зэвсэгт хүчний 186-р ангиуд тус аянд нэгдээд байна.