1045
 
 

ГЭРЭЛТ АППЛИКЕЙШН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Христ итгэлд суурилсан цахим ном, сонсдог номын цогц платформ ГЭРЭЛТ апп-ын нээлтийн ажиллагаа 9-р сарын 16-нд боллоо. “Гэрэлт” аппликейшн нь цахим ном, сонсдог номын  цогц платформ юм. 
“Эмонг Үнэт Өв” продакшины ТУЗ-ын тэргүүн Ж.Мөнгөнхэт “Мэдээж манайхтай адилхан төрлийн апп олон байгаа. Гэхдээ Гэрэлт апп-ын хамгийн гол онцлог нь Христ итгэлд суурилсан, библи бүтнээрээ орсон гэдгээрээ онцлогтой. Мөн зохиолчдын ном бүтээл үнэгүй болоод зарагдахаар тавигдсан нь эргээд уран бүтээлч хүмүүсийг дэмжиж байгаа хэрэг юм.” гэлээ.
Энэхүү апп 60 гаруй сая төгрөгөөр бүтсэн. Mplus апп-ыг бүтээсэн “Вүүвүү” технологийн компанийн хамт олон технологийн талыг нь хариуцан ажиллажээ. 
Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хэлэхдээ “Энэ номд библи орсонд баяртай байна. Дан ганц христэд итгэгч хүмүүс гэхээс гадна хүн бүрийн амьдралд хэрэгтэй номууд орсон байгаа тул хүн бүр хэрэглэж үзээсэй. Ялангуяа гэр бүл болсон хүмүүс –“Гэрлэлтийн түүх” номыг татаад уншаад бас сонсоод үзээрэй.” хэмээв.
Мөн өөрийн бүтээлээ цахим хэлбэрээр уншигч, сонсогчдод хүргэх зорилготой зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, ном эрхлэн гаргагч нар хамтран ажиллах боломжтой ажээ. Та апплейкшинаа гар утас, таблетдаа IOS, Playstrore-с  үнэгүй татан суулгаад хүссэн газраа, хүссэн цагтаа дээрх бүх контентийг  дижитал хэлбэрээр унших, сонсох, үзэх боломжтой.
 
1045