1045
 
 

БРИТАНИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, СПОРТЫН ‘’INSPIRE ME FESTIVAL’’ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО

Их Британийн Элчин сайдын яам гурав дахь удаагаа ‘’Inspire Me Festival’’ боловсрол, соёл, спортын өдөрлөгийг 9-р сарын 21-нд ’’Үндэсний соёл амралтын хүрээлэнд‘’ байрлах ‘’White Rock Centre’’-д зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөг нь хэдийн залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон билээ. Энэ жил ‘’Pingu’s English’’, ‘’Cambridge Assessment International Education’’, “London Academy of Music and Dramatic Art” мөн “Anglia Examination” зэрэг хэд хэдэн боловсролын байгууллагууд Их Британи улсаас хүрэлцэн ирж байгаа юм.
Энэ жилийн арга хэмжээний гол онцлог нь Британиас хүрэлцэн ирэх мэргэжилтнүүд залууст зориулсан мэргэжил, карьерийн талаар сонирхолтой лекцүүд тавина.
Мөн Их Британийн бүхий л шатны боловсролын мэдээллийг өгөх бөгөөд тэр дундаа хэрхэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах вэ? IELTS-н шалгалт хэрхэн өгөх вэ? Монголд Британи сургалттай сургуульд хүүхдээ хэрхэн элсүүлэх вэ? зэрэг олон асуултад мэргэжилтнүүд зөвлөгөө өгнө.
Их Британийн парламентын гишүүн, Монгол-Британийн Худалдааны Тэнхимийн дарга Жон Гроган тус фестивальд оролцохоор ирж байгаа бөгөөд бизнесийн салбарынханд зориулсан яриа хийнэ.
Монгол улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон ‘’Inspire Me’’ фестивалийн талаар хэлэхдээ ‘’Бид ‘’Inspire Me’’ фестивалийг тэр дундаа Британийн боловсролын салбарыг онцлон сурталчилан тус арга хэмжээг зохион байгуулах болсондоо баяртай байна. Та Британид очиж суралцах эсвэл Монголдоо Британийн сургалтын хөтөлбөрөөр суралцахын алийг нь ч сонгосон манай улс олон улсад танигдсан чанартай боловсролыг танд олгох болно. Та манай фестивальд хүрэлцэн ирснээр Британийн боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад зогсохгүй олон сонирхолтой арга хэмжээнд оролцож, амтат хоол зооглон цагийг зугаатай өнгөрөөх боломжтой’’ хэмээн онцлов.
Inspire Me Festival-н үйл ажиллагаанаас дурдвал:
-       Британийн Их сургуулиудын танилцуулга
-       Их Британид сурах боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл
-       Боловсрол, карьерийн талаарх лекцүүд
-       Хэрхэн IELTS-н шалгалт өгөх талаар мэдээлэл
-       Британийн хоолны соёлын арга хэмжээ
-       Чивнинг тэтгэлгийн мэдээлэл
-       Стэнд-ап комеди болон хамтлаг дуучдын тоглолт
-       Рагби, крикет спортын булан
Британийн соёл, боловсролтой холбоотой үйл ажиллагаанууд 09:00-17:00 цагийн хооронд тасралтгүй үргэлжилнэ.1045

Та дээрх мэдээтэй холбоотой нэмэлт мэдээлэл авч санал хүсэлт тавих бол дараах мэргэжилтнүүдтэй холбогдоно уу.
С.Оюу

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Британийн Элчин Сайдын Яам
Утас: 990904037
Имейл: [email protected]