1045
 
 

“ӨСВӨР ҮЕИЙН СЭТГҮҮЛЧ” КЛУБИЙН СУРАГЧИД РАДИО ХӨТӨЛЖ ҮЗЛЭЭ

Багануур гэр бүлийн радио нь  Багануур дүүргийн эргэн тойронд болж буй үйл явдлуудаар шууд болон шууд бус нэвтрүүлгүүд бэлтгэн хүргэдэг. Тэдгээрийн нэг нь өдөр бүрийн Даваагаас баасан гарагт 13:00-14:00 цагийн хооронд хүрдэг “Ая дууны цаг” хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрийг илүү сонирхолтой, үр нөлөөтэй болгох үүднээс ГБХЗХХ-н дэргэдэх  өсвөр үеийн “Сэтгүүлч” клубтэй хамтарч ажиллаад анхны дугаараа хөтөлж хүргэлээ. Нэвтрүүлгийн салхийг хагалж хөтөлсөн өсвөрийн “Сэтгүүлч” клубийн гишүүн 10-н хоёр ангийн сурагч Б.Насанжаргалын сэтгэгдлийг хүргэе. 
            “Сэтгүүлч клубийн хүүхдүүд өнөөдөр Багануур гэр бүл радио 104.5 фм-тэй хамтарч ажилласан. Анхны эфир минь үнэхээр сонирхолтой гоё байлаа. Сэтгүүлч хүүхдүүддээ хандаж хэлэхэд амжилт хүсье, зоригтой байгаарай гэж хэлмээр байна.”
Цаашид сэтгүүлч клуб нь хичээлийн жилийг дуустал зургаан сар хүртэл эфиртэйгээ хамтран ажиллах болно. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд гэр бүлийн радиогийн сонсогчдын хамрах хүрээ тэлэх,  дэмжигчдийн тоо нэмэгдэхээс гадна хамгийн гол нь “Сэтгүүлч” сурагчдын ур чадвар эрс сайжрах давуу талуудтай юм.