1045
 
 

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019-2020 оны хичээлийн жилд Насан туршийн боловсролын төвд 2-9 ангид 26 хүүхэд суралцана. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.
Тус төвд 10 багш бага, дунд боловсролыг сурагчдад дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол олгох юм. 2018 онд “Korean Air” компанийн зүгээс мэдээлэл зүйн кабинетыг нээж 20 ширхэг иж бүрэн компьютер, 3 үйлдэлт принтер, ширээ сандлыг хамт хандивласнаар сурагчдын сурах орчин нөхцөл илүү сайжирсан юм.