1045
 
 

24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ “УХААЛАГ ХУДАГ” АШИГЛАЛТАД ОРЛОО

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гуравдугаар хороонд улсын хэмжээнд жишиг болохуйц "Ухаалаг худаг" ашиглалтад орлоо. Энэ талаар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Алтангэрэлээс тодрууллаа.
“Аймгуудаас Хөвсгөл аймаг усны аюулгүй байдлын төлөвлөгөө батлуулсан. Дараа нь Налайх дүүрэг есөн дүүргээс хамгийн анх усны аюулгүй байдлын төлөвлөгөөг баталсан. Налайхад гэр хороололд ойролцоогоор арван мянга гаруй айл өрх амьдарч байна. Эдгээр хүмүүс маань бүгд зөөврийн ус хэрэглэдэг. Дүүрэгт 34  худаг ойролцоогоор 27 мянга гаруй хүнийг цөөврийн усаар хангаж энэ ус маань баталгаатай ус байж аюулгүй байдлаа хангаж тээвэрлэлт хийх үед асуудалгүй байж чадаж байна уу гэж олон шалгууртай. Энэ ухаалаг худаг 24 цаг ажилладаг халуун хүйтэн ус авах боломжтой цахим карт ашиглах юм. Цаашид бид 34 худгийг ээлж дарааллаар ухаалаг худаг болгохоор төлөвлөж байна.” 
    Гуравдугаар хороо Замчны 25 дугаар гудамжинд баригдсан энэхүү худаг нь ухаалаг төхөөрөмжтэй, 24 цагийн үйлчилгээтэй, халуун хүйтэн устай. Мөн олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, зэвэрдэггүй ус хадгалах савтай, халаалтын систем нь цахилгаанаар ажилладаг юм.