1045
 
 

ХАНД ВАНГИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны Тэргүүн сайд, хошой Чин Ван Минжиддоржийн Ханддоржийн Гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Тус гэрэлт хөшөө нь 2007 онд Ханжаргалант уулын өвөрт түүний төрсөн гэрийн буурин дээр баригдсан юм. 
Эл өдөр цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Булган аймгийн удирдлагууд, Шинжлэх ухааны академийн түүхч эрдэмтэд, Ханд Вангийн нийгэмлэгийн төлөөлөл, Бугат сумын удирдлагууд болон Ханжаргалант багийн иргэд оролцсон аж. Мөн Чин Ван Ханддоржийн охин Сэсэмийн хүү Иш хэмээх буурай үр хүүхдүүдийнхээ хамт хүрэлцэн ирж өвөө аавынхаа дурсгалд хүндэтгэл үзүүлжээ.