1045
 
 

Гэр бүлийн радиогийн анхны салбар радио 10 нас хүрлээ

Гэр бүлийн радиогийн анхны салбар радио 10 нас хүрлээ

Улаанбаатар хотын Гэр бүлийн радио 104.5 анх Хөвсгөл Аймагт салбар радиогоо 2009 онд нээснээс хойш 10 жил боллоо. Салбар радио нь анхны эфирээ 2009 оны 9 сарын 17-нд Хоймор нутгийн өглөө нэвтрүүлгээр угтаж байжээ.

Энэ цагаас эхлэн Хөвсгөлийн бат бэх гэр бүлийн төлөө гэр бүлийн харилцаа болон өсвөр залуу үед хандсан нэвтрүүлгүүдийг сонсогч танд хүргэн эерэг хандалтыг авсаар байна. Радиогийн бодлого нь бат бэх гэр бүлийн төлөө байдаг бөгөөд гэр бүлийн харилцааны зөвлөгөө өгсөөр байгаа юм.

Ойн баярыг тохиолдуулан Хөвсгөл гэр бүлийн радио 104.5 “Жаргалтай гэр бүл” өдөрлөгийг аймгийн ХГБХЗХГ, ДЗОУБ-тай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн талаар Хөвсгөл гэр бүлийн радио 104.5-ын эрхлэгч Г.Шижирбаатар хэлэхдээ “Жаргалтай гэр бүл өдөрлөгт хүрэлцэн ирсэн болон 10 жилийн туршид Хөвсгөл гэр бүлийн радио 104.5-ыг сонсож бидэнтэй хамт байсан бүх Хөвсгөлчүүдээ ойн баярын мэндийг хүргэе. Өдөрлөгт нийтдээ 15 байгууллагын залуу гэр бүл хосуудыг урьж оролцуулж байна. Хүрэлцэн ирсэн гэр бүлүүддээ өглөө 09.00 цагаас үдээс хойш хүртэл гэр бүлийн харилцааны болон хүүхэд хүмүүжлийн талаар сургалтууд, Хөгжөөнт тоглоом, хэлэлцүүлгийг хийж гэр бүлийн өдөрлөг цаг болж байна. “Жаргалтай гэр бүл” өдөрлөгт оролцож байгаа гэр бүлүүддээ баярлалаа. Мөн бидний хувьд 10 жил болсон байна. Бид манай радиогийн уриа үг болсон бат бэх гэр бүлийн төлөө манаандаа зогссоор байх болно. Сонсогч та гэсэн идэвхтэй сайн оролцож байгаарай гэж хүсэж байна. Таны гэр аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа.”

Гэр бүлийн радио 104.5 нь Улаанбаатар хотын төв радиогийн нэвтрүүлгүүдийг 70% дахин дамжуулдаг бөгөөд орон нутгийн нэвтрүүлгээ 30% дамжуулдаг юм. Хөвсгөлийн салбар радиотой олон байгууллага хамтарч ажилладаг бөгөөд “Жаргалтай гэр бүл” өдөрлөгт хүрэлцэн ирсэн хамтрагч байгууллагын төлөөллүүдийн баярын мэндчилгээг сонсогч танд хүргэе.

“Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар: Гэр бүлийн радио 104.5-ыг сонсож байгаа эрхэм сонсогчдоо болон Хөвсгөлчүүддээ Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын зүгээс энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио 104.5-ын маань 10 жилийн ой тохиож байгаа юм байна. Монголчууддаа сонсогчдодоо үргэлж сайн сайхан мэдээг сонсгож байдаг радиогийн хамт олондоо баярлалаа. Цаашдын үйл ажиллагаа ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Онцгой байдлын газар: Гэр бүлийн радио 104.5-ын хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Нийт онгой байдлын газрын бие бүрэлдэхүүнээс сонсогч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хөвсгөл аймгийн татварын хэлтэс: “Жаргалтай гэр бүл” өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна. Гэр бүлийн радио 104.5-ын хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Зоонозон өвчин судлалын төв: Гэр бүлийн радио 104.5-ын хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Зоонозон төвтэй хамтарч ажилладагт баяртай байдаг шүү. Ажилд нь амжилт хүсээд эрүүл энхийг ерөөе.

Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага: Гэр бүлийн радиогийн 10 жилийн ойн баярын “Жаргалтай гэр бүл” өдөрлөгт ирсэндээ баяртай байна. Радиогийн бүх сонсогчдодоо баярын мэнд хүргэе.

Хилийн цэрэг 0257 анги: Энэхүү баярын үйл ажиллагаанд биднийг урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар: 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бидэнтэй хамтарч ажилладагт баярлалаа. Цаашдаа олон сургалт хөтөлбөрийг хийж Хөвсгөлийн гэр бүлүүдийн сайн сайхны төлөө хамтдаа ажилцгаая. Нийт сонсогчдоо баярын мэнд хүргэе.

Аймгийн Музей: Музейн хамт олноос гэр бүлийн радио 104.5-ын хамт олондоо 10 жилийн баярын мэнд хүргэе. Бидэнтэй хамтарч ажилладагт баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Хот тохижилт үйлчилгээ ХХК: Гэр бүлийн радио 104.5-ын хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бүх сонсогчдоо эрүүл энхийг хүсье. Цэвэрхэн Мөрөн хотыг хамтдаа бүтээцгээе.”

Гэр бүлийн радио 104.5-ын төв радио Улаанбаатар хотод байдаг бөгөөд Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Багануур, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Налайх, Сайншанд, Хэнтий, Ховд, Булган, нийт  12 аймагт салбар радиотой юм. Мөн дэлхийн 55 улс 277 муж манай гэр бүлийн радио 104.5 -тай холбогдсон бөгөөд эерэг сайхан мэдээ нэвтрүүлгийг Монгол орон даяар цаашлаад Дэлхийн нөгөө хязгаарт хаанаас ч сонсож болно интернет орчинд www.1045.mn сайтаар болон гэр бүлийн радио апплейкинаар сонсох боломжтой.