1045
 
 

Агаарын бохирдлыг бууруулсан жишиг аймаг болно

Эх хүүхдийн эрүүл мэндэд цаашлаад иргэдэд үзүүлэх утааны нөлөөллийг бууруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сантай Баянхонгор аймгийн ЗДТГ хамтран 2019-2022 онуудад хэрэгжих “Утаагүй Баянхонгор” төслийн хүрээнд, өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ,шинэ тутам зохион бүтээгдэж буй шинэлэг бүтээгдэхүүнийг танилцуулах инновацийн төв нээлтээ хийлээ.

Баянхонгор аймаг 89 мянга гаруй хүн амтай. Үүнээс 7000 өрхийн 32.000 гаруй иргэд Баянхонгор суманд амьдардаг. Эдгээр өрхөөс 6000-аад өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байгаа юм.

Энэ талаар Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёлын яриаг хүргэе. "НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ төслийг хэрэгжүүлэхдээ хүн амын нягтрал төвлөрөл ихтэй ч агаарын бохирдлын чанар буурах боломжтой гэдгээр нь манай аймгийг сонгон төсөл хэрэгжүүлэх болсон. 4,5-р багийн айл өрхүүдэд эхний ээлжид энэ төсөл хэрэгжин цаашлаад ард иргэд маань төрөөс харалгүй өөрсдийн боломжоор энэ дулаалгын багц болох дулаалга болон халаагуурыг суурилуулах боломжтой."

Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас гэр хорооллын айл өрхүүдэд зориулан ШУТИС-ийн Монгол инженерүүдтэй хамтран хийсэн дулаан алдагдлыг зогсоох шийдэл олсноо дээрх айлуудад хэрэгжүүлэхээр болжээ. Гэрийн дулаан нь шал, хаяа, хатавч,туурга, хаалга үүдний хэсгээр алдагдах нь их аж. Дулаанаа алдахгүй байх дулаалгын цогц багц чипс нь дулаан алдагдлыг хэмжин, гал түлэх шаардлагагүй эрчим хүчээр халааж иргэдийн ая тухтай, цэвэр тохиог орчинд эрүүл амьдрах боломжуудыг бий болгох юм.

Төслийг хэрэгжүүлэгч НҮБ-ын Хүүхдийн сангаас 200 өрхөд 1.800.000 төгрөгийн өртөг бүхий багц дулаалгыг санхүүжүүлэн олгох юм. Ингэхдээ өрхийн орлогоос нь хамааран 100 айлд үнэ төлбөргүй нийлүүлэх юм. Үлдсэн 100 өрхөд 50, 80 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Дулаалгын иж бүрэн багцаар хангагдах 200 өрхийг Баянхонгор сумаас сонгон, нягтшил ихтэй 4,5-р багийн иргэдэд хүргэхээр болсон. Дээрх өрхүүдэд инженерийн багаас ирэх Аравдугаар сард багцыг суурилуулах ажлыг хийж дуусгана 4,5-р багийг түшиглэж Инновацийн төвийг тус багт байгуулан, төвөөр дамжуулан дулаан алдагдлыг зогсоох CHIPS багцын талаар мэдээлэлтэй болж, өөрсдийн хэрэглээндээ авах, нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм.