1045
 
 

ЭКО БАЯН-ӨНДӨР ТӨСЛИЙН ТАРИАЛАЛТ ҮР ШИМЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

Эко Баян-Өндөр төсөл нь 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа орон нутгийн өрхийн үйлдвэрлэгчид, тариаланчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой төсөл юм.
Тус төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш одоогийн байдлаар малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, цагаан идээ, хүнсний ногоо тариалалт, модон эдлэл, гар урлал, артишок цайны үйлдвэрлэл, жимс жимсгэнэ тариалалт, боловсруулалт гэхчлэн нийт 14 нэр төрлийн үйлдвэрлэлийг ард иргэдээ дэмжин бойжуулжээ.
Эдгээрээс төслийн эхлэл болсон жимс жимсгэнэ тариалалтыг 2017 онд эхлүүлж иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, хуваарилалт хийн Булган аймгийн Бугат сумын нутагт 10га талбайд 10000 ширхэг, Говил багийн Баянцагаанд 5га талбайд 5000 мянган ширхэг жимс жимсгэнийн суулгац тариалсан аж.
Иргэд тариалсан жимсээ хураан авч Эко Баян-Өндөр жимс жимсгэнэ боловсруулах цехэд тодорхой өртгөөр худалдаалах боломжтой юм.