1045
 
 

Чевнинг тэтгэлгийн тухай

Их Британийн засгийн газрын Чевнинг тэтгэлгийн 2020/2021 оны шалгаруулалтын систем 2019 оны Наймдугаар сарын 05-нд нээгдсэн. Тэтгэлэг хүсэгч нь 2019 оны Арваннэгдүгээр сарын 05-ны өдөр цахим хэлбэрээр бүртгэлээ баталгаажуулах ёстой. Цахимаар баталгаажуулснаас хойш сонгон шалгаруулалт найман сар орчим үргэлжилдэг.

Чевнингийн тэтгэлэг нь Их Британийн Засгийн газраас олгодог олон улсын манлайлагч залуучуудад зориулсан тэтгэлэг юм. Гадаад харилцаа, Хамтын нөхөрлөлийн Газраас (FCO) санхүүжүүлдэг хоёр төрлийн тэтгэлэг байдаг бөгөөд (Chevening Scholarships болон Chevening Fellowships) дэлхий даяар өргөдөл гаргасан залуусаас Английн ЭСЯ-ууд, Дээд комисс тодруулдаг байна.

Ирээдүйн манлайлагч, улс төрийн зүтгэлтэн, шийдвэр гаргагчдад зориулсан уг тэтгэлэг нь мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна олон орны манлайлагч залуучуудтай найз нөхөд болох, Английн түүх соёлтой танилцах сайхан боломжийг олгодог. Мөн Англи улстай урт хугацааны эерэг хамтын ажиллагаа явуулах суурийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Тавигдах Шаардлага

  • Зөвхөн нэг жилийн Мастерын хөтөлбөрт олгогдоно.
  • Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх
  • Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш
  • 2 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай. /үүнд хагас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно./
  • 2019 оны 7 сарын 13-н гэхэл Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо /

Тэтгэлгийн хэмжээ

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байр
  • Сар бүрийн амьжиргааны зардал (стипенд)
  • Ирж, буцах онгоцны зардал

Өнгөрсөн жил Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч оюутнуудад 100 гаруй их дээд сургуулийн 14 мянга орчим хөтөлбөрт суралцах боломж олгосон. Гэвч эдгээр хөтөлбөрөөс гурвыг л сонгож материалаа илгээх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.chevening.org/ сайтаас аваарай.