1045
 
 

“БЯЦХАН ГАР ТАНААР ДУТНА” Өөрийгөө ялж, өрөөлийг тэтгэх марафон

Зорилго: Дөрвөөс дээш хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн өвлийн ГУРВАН сарын түлшний хэрэгцээг хангаж, бяцхан хүүхдүүдийг даарч осгохоос хамгаална.
Хамтрагч: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Витафит ХХК
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Хэзээ: 2019.10.19 нд өглөөний 08.30 цагт

Гэр бүлийн радио 104.5 нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Бяцхан гар танаар дутна” сайн үйлсийн аян зарлалаа. Утаагүй Улаанбаатар төслийн хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-аас бүх нийтээр түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш худалдаалж эхэлсэн.
Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрх жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш түлснээр нүүрсний хэрэглээг 50 орчим хувиар бууруулна хэмээн албаныхан үзэж байгаа юм. Гэвч тэрхүү сайжруулсан шахмал түлшний үнэ түүхий нүүрсийг бодвол харьцангуй үнэтэй худалдаалагдаж байна. Мөн ард иргэд сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлэл тун бага байгаа нь эргээд түүхий нүүрс хэрэглэх шалтгаан болж болзошгүй.
Тиймээс Гэр бүлийн радио 104.5–ын уран бүтээлчид бид хамгийн багадаа 10 сая төгрөгийг сонсогч болоод хамтрагч байгууллагуудын хамтаар босгож энэ өвөл зорилтот бүлгийн 10 айлыг сайжруулсан шахмал нүүрсээр хангах уриалга гаргалаа. Энэ аянаар зөвхөн гэр хорооллын айлуудыг дулаан өвөлжихөд нь туслахаас гадна сайжруулсан шахмал түлшийг таниулж, агаарын бохирдол, утаа бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах юм.
Та хандивын аянд дараах хоёр байдлаар оролцох боломжтой.
o   Нэгдүгээрт: 2019 оны 10-р сарын 19-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох марафон гүйлтэд өөрийн биеэр оролцож, өрөөлийн төлөө гүйх.
o   Хоёрдугаарт: марафонд гүйж амжихгүй бол дансаар 10.000 төгрөг шилжүүлж, зүрхээрээ бидэнтэй нэгдэх юм. Таны сэтгэлийн хандив ирээдүй хойч болсон бяцхан хүүхдүүдийг өвлийн хүйтэнд гэртээ даарч осгохоос хамгаалж, тэдэнд ирээдүйгээ сайн сайхнаар харах сэтгэлийн гал болно гэдэгт бид итгэж байна.

Дансны дугаар: Хаан банк 5064412776 Батбаяр

Гүйлгээний утга: Хэрэв та марафонд гүйх бол утасны дугаар, “Марафон” гэдэг үгийн хамт илгээнэ. Харин марафонд гүйж амжихгүй бол утасны дугаар “Зүрхээрээ” гэх түлхүүр үг бичээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-46-1212 утаснаас лавлана уу.

1045