1045
 
 

ҮЙЛЧЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ДУУГАРЪЯ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 72 –р чуулганаар жил бүрийн Есдүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
            Өдрийг тохиолдуулан Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриан дор үйлчлүүлэгчид, гэр бүл асран хамгаалагчид, эрүүл мэндийн салбарын удирдагчдыг оролцуулан уулзалт, сургалт зохион байгууллаа.
            Энэ талаар ЭМТ-ийн Чанарын албаны дарга Ц. Балжидмаа ийнхүү ярилаа. “Энэ өдрийг тохиолдуулан ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бүх тасаг нэгж хамрагдан оролцсон. Тасаг нэгжүүд нь МУ-н хэмжээнд мөрдөгдөж буй удирдамж,  стандартуудыг мөн өөрийн байгууллагадаа хэрэгжүүлсэн болон бусад байгууллагаас нэвтрүүлсэн сайн туршлагуудаа үйлчлүүлэгчид танилцуулсан юм.
Өнөөдрийн байдлаар манай эмнэлгийн салбарт тусалж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд 200 гаруй стандарт, 130 гаруй удирдамжийг мөрдлөг болгон ажиллаж байна. Өнөөдөр бидний бүх үйлдлүүд ардаа дандаа стандарт, удирдамжийн дагуу хийгдэж байгаа гэсэн үг юм.”
гэлээ.
            Энэ нь тэдний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа ажлын нэг  хэсэг билээ. Мөн уг өдөрлөг нь МУ-д анх удаа болж байгаагаараа онцлогтой бөгөөд цаашид жил бүр тогтмол болох юм байна.