1045
 
 

ДҮҮРГИЙН АВАРГААР ЯЛАЛТ БАГ ТОДОРЛОО

ОБЕГ-ын даргын батлагдсан удирдамжийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг зохион байгууллаа. Тус арга хэмжээг  дүүргийн Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс, Улаан загалмайн хороо, Багануур Дэлхий зөн ОНХ-тэй хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд нийт дөрвөн  сургуулийн таван багийн 30 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний тэргүүн байрыг Боловсрол цогцолбор сургуулийн Ялалт баг, хоёрдугаар байрыг Боловсрол цогцолбор сургуулийн Сүлд баг , гутгаар байрыг Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн Соёмбо баг, тусгай байрыг “Оюуны эрин” цогцолбор сургуулийн Нүүрэнтэйн аврагч баг тус тус эзэллээ.