1045
 
 

ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ ХОРООДОД АЖИЛЛАЛАА

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, дүүргээ хөгжүүлэхэд иргэдийн санал хүсэлтийг тусгах зорилгоор Засаг даргын явуулын өрөө хороодод хүрч ажиллалаа. Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Одонтуяагаас тодруулахад “Эдгээр өдрүүдэд дүүргийн Засаг дарга хороодод ажиллан, иргэдтэй уулзалт хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсон, зарим асуудлаар холбогдох байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өгөв. Мөн иргэдийн гарсан санал хүсэлт, асуултыг газар дээр нь холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангаж ажилласан талаар иргэдэд эргэж мэдээлэхийг санууллаа. Энэ удаагийн явуулын өрөөний онцлог нь 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг иргэдэд танилцуулах, 2020 оны үндсэн чиглэлд тусгах гол саналуудыг иргэдээс авсан.” гэлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, УБЦТС ХК-ийн Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Дулааны станц зэрэг байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэв.