1045
 
 

МӨРӨН СУМЫН СПОРТЫН ИХ НААДАМ 2019 ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛНО

Тус тэмцээн Есдүгээр сарын 25, 26, 27 өдрүүдэд мөрөн Аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Наадмын зорилго нь хүүхдэд ээлтэй аймаг, сум засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургуулийн сурагчдын биеийн тамир спортоор хичээллэх дэмжлэг үзүүлэн эрүүл чийрэг иргэн болгон төлөвшүүлэх нөхөрсгөөр өрсөлдөж бусдаас суралцах, ур чадвараа дээшлүүлэх, боломж олгон нийтийн биеийн тамир спортыг дэмжихэд оршиж байгаа юм. 
Тухайн наадамд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа 9 сургууль, 1 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нийт 10 байгууллагын хүүхдүүд оролцоно. Энэ жил 8 төрлөөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Сагсан бөмбөг, ширээний теннис, шатар төрөл болон завсарлагааны дасгал нэмэгдэж орлоо. Нийт 9 төрлөөр зохион байгуулагдана. Есдүгээр сарын 25-нд дугуйн спорт хөнгөн атлетикийн төрлөөр эхэлнэ. 26-нд хөл бөмбөг, 27нд тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болно. Аравдугаар сарын 16нд танхимын төрөл буюу хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн төрлүүд болоод Аравдугаар сарын 17-нд хаалтын үйл ажиллагаа болно. Багийн төрлүүдэд сургууль бүрээс нэг нэг баг орох бол ганцаарчилсан төрөл мөрөн сумын хүүхдүүд нээлттэйгээр оролцох боломжтой. 
Зохион байгуулагчаар Мөрөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн монгол хөгжил орон нутгийн хөтөлбөр, ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгуулж байна.
Тэмцээний төрлүүдэд хөнгөн атлетик, шатар, үндэсний бөх гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг, дугуй, ширээний теннис, завсарлагааны дасгал гэх есөн төрлөөр зохион байгуулагдах юм.