1045
 
 

ХЯМДРАЛТАЙ НОМЫН ХУДАЛДАА БОЛНО

                Ард иргэд хүүхэд залуусыг номтой нөхөрлөх хандлагыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр”  ирэх Бямба гарагт Булган аймгийн “Спортын ордонд” болно. Энэ үеэр Улаанбаатар хотын “Аз хур” номын их дэлгүүрийн хямдралтай номын худалдаа явагдах юм. Энэ талаар Булган аймгийн “Төв номын сан”-ийн ном зүйч Т.Мөнхцэцэг хэлэхдээ “Энэ жилийн номын баяраар “Аз хур” номын их дэлгүүртэй хамтран 72% хямдралтай номын худалдааг зохион байгуулах гэж байна. Анх  2017 онд зохион байгуулахад иргэд номоор ангасан хэрэгцээ, шаардлага их байгаа нь харагдсан.  Тиймээс энэ жилийн номын баяраар иргэдэд хямдралтай номын худалдааг хүргэнэ. “Ном уншвал толгойд үлдэнэ, чихэр идвэл аманд үлдэнэ” гэдэг. Тиймээс иргэд уншигчид та бүхэн номын худалдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.” гэв.
            “Номын баяр”-аар тэргүүний уншигч анги хамт олныг шалгаруулах ба шилдэг уншигчийг “Д.Нацагдоржийн тэмдэг”-ээр шагнах юм. Мөн хувь хүмүүсийн гар дээрх номын худалдаа явагдана.