1045
 
 

ЧИХЭР Ч ГЭСЭН ДОНТОЛТ ҮҮСГЭДЭГ

Архи, мансууруулах бодис хэрэглэхэд тархинд допамины хэмжээ ихсэж баярлах мэдрэмж төрдөг байна.  Үүнтэй адил чихэр идэхэд ижил мэдрэмж төрүүлдэг. Хэдий мансууруулах бодис, чихэр нь өөр өөр зүйл  ч донтолт нь нэг замаар явагддаг аж.
Тухайлбал чихэр идэхэд бие сэргэж, тархинд "Ахиад ид" гэсэн дохио дамжуулна. Энэ нь “Донтолт”-ын хэв шинж. Учир нь чихэр кокаинд донтохоос найм дахин хүчтэй нөлөөтэй.  Допамины хэмжээ хэт ихсэхэд тархины хэсгийн удирдлага хяналтаас гарч, улмаар ямар нэг зүйлээс айн сандарч, үйл хөдлөлөө хянах чадвар нь суларч нойр булчирхайн хэвийн ажиллагаа доголдож, бэлхүүс сунаж, эрүүл мэндээрээ хохирдог. Тиймээс бид сонголтоо зөв хийж эрүүл мэнддээ анхаарах нь чухал юм.