1045
 
 

УНДНЫ УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Манай улсад усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж дагаж мөрдөх зайлшгүй шаардлага гараад байна. Уур амьсгалын өөрчлөлт гадаргын усны нөөц буурах зэрэг нь цэвэр усны хангамжийг хумих үндсэн шалгаан болдог. Тиймээс халдварт өвчин нэмэгдэж байна. Хүн амын дундах өвчлөл тархалтын хэмжээ сүүлийн жилүүдэд манай улсад эрс өссөн. Нөгөө талаас ард иргэдийн ундны ус зөөвөрлөж буй сав суулга зориулалтын бус байгаагаас өвчин үүсэх шалтгаан болж байгаа аж. Иймд дээрх сэдвээр хоёр өдрийн турш хэлэлцэж усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулан баг, сумдаар сургалт хийж эхэллээ. Ингээд сургалтад оролцож буй Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг дарга М.Мөнхжаргалаас энэ талаар тодрууллаа.
“Өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй дагаж мөрдөх ёстой чухал зүйлсийг зааж байна. Хүн хэлэхээс нааш гэдэг. Төдийлөн сайн мэдэхгүй зүйлсээ хүртэл шинээр сурч байна. Энэ сургалтыг өгч байгаа нь бид цаашлаад иргэддээ мэдээлэл өгөхөд дөхөм болно гэж үзэж байна. Манай суманд хоёр цэвэр усны худагтай. Усны цэвэршүүлэлт, халдвараас сэргийлэх нөхцөл боломжийн.. Гэхдээ тухайн газар нутагт  усны хатуулга өндөр учраас элэг цөсний өвчлөл бусад сумдаас их байдаг. Бид эндээс сургалт авсны дараа үргэлжлүүлэн сургууль, цэцэрлэг, мөн иргэдэд усны мэдээлэл сургалт хийхээр болж байна.”
Усыг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар тодорхой ойлголт өгөхийн зэрэгцээ, сургалтад оролцогчдоор дамжуулан Баянхонгор аймгийн баг сумдаар сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргалаа. Ард иргэд ч бас уг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эрүүл мэндийнхээ төлөө ундны усны аюулгүй байдалд анхааран ажиллаж байна.