1045
 
 

ШИНЭ ТЕХНОЛОГИ АМЖИЛТТАЙ НЭВТЭРЛЭЭ

Өндөр хурдны шилэн кабелыг Баянхонгор аймагт Монголын Цахилгаан Холбоо ХХК суурилууллаа. Уг төслийг Монгол улсад анх удаа Баянхонгор аймагт нэвтрүүлж байгаагаараа онцлог юм. Энэхүү өндөр хурдны шилэн кабел нь ашиглалт үйлчилгээ, суурилуулалтын зардлыг хэмнэсэн, уламжлалт технологийг халсан, их багтаамжийн, олон улсын чанарын стандартыг хангасан зэрэг олон давуу талтай аж. Төслийг Японы засгийн Газрын КDDI сангийн 220 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар хийлээ.
Уг төсөл Архангай аймаг болон Налайх дүүрэгт үргэлжилнэ. Энэ үеэр Монголын Цахилгаан Холбоо компанийн 2019 оны хөрөнгө оруулалтаар хийгдсэн олон сувагт тоон системийг танилцуулсан м. Цаашид Баянхонгор аймгийн хэрэглэгчид өндөр хурдны интернет, гадаад, дотоодын контентууд бүхий олон суваг үзэх, ашиглах боломж бүрдээд байна.
2020 онд харилцаа холбооны анхдагч Монголын Цахилгаан Холбоо Компанийн түүхт 98 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ олон шинэ чанартай үйлчилгээг хүргэх ажлын нэг нь энэ юм.