1045
 
 

КАНАД УЛСЫН ЭЛЧИН ХҮҮХДИЙН ОРДОНД ЗОЧИЛЛОО

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Залуучуудын хөгжлийн төв Канад санд төсөл бичиж 410 гаруй байгууллагаас шалгарч амжилттай дэмжигдсэн билээ. Канад сангийн санхүүжилттэй "Сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, хандлага зан үйлийг өөрчлөх нь" төслийн хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд  "Өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх танхим"-ыг тохижуулж хүлээлгэн өгсөн юм.  Танхимын нээлтийн үеэр Канад улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Спрул гэргийн хамт айлчлан ирж төслийн хэрэгжилттэй танилцсан юм. Төслийн  эхний шат болох "Бидний оролцоо-Ирээдүйн хөгжилд" сургалтад хамрагдаж эрүүл мэндийн сургагч багшаар бэлтгэгдсэн 35 сурагчдад сертипикат гардууллаа. Ийнхүү "Сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, хандлага зан үйлийг өөрчлөх нь" төсөл  амжилттай хэрэгжиж байна.  Цаашид сургагч багш нараар дамжуулан дүүргийн 2000 сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.