1045
 
 

ИДЭВХТЭЙ, ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙГ БЭЛТГЭНЭ

 “Хүмүүнлэгийн Хамтарсан Үйл Ажиллагааг Сайжруулж, Чадавхийг Бэхжүүлэх” төсөл Эрдэнэт хотод хэрэгжиж байна. Энэхүү төслийг Европын Холбоо болон Каритас Австрийн дэмжлэгтэйгээр Каритас Монгол ТББ-аас Баян-Өлгий, Увс, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон аймгуудад 2018-2020 онд хэрэгжүүлнэ.
 Уг төсөл 12 оронд хэрэгжих ба  хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон яаралтай гамшгийн эрсдэлийг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион явуулдаг. Иргэдэд идэвхтэй оролцоотой байлгах үүднээс сайн дурын үндсэн дээр сонгоод эхний ээлжид сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.
Гамшгийн эрсдэл нь хүний үйл ажиллагаанаас улбаатай, мөн байгалийн гамшиг гэж ангилдаг. Ямар нэгэн хэмжээгээр гамшгийн нөхцөл үүсэхэд бэлэн байх тал дээр иргэдийг уриалдаг үйл ажиллагаа юм.
Манай орны хувьд ой хээрийн түймэр гарлаа гэхэд туслах, оролцох маш олон хүмүүс залуучууд цахим орчноор дамжуулан нэгддэг. Тэдний хамтын сэтгэлээр эх орныхоо төлөө нэгдэх нь сайн ч гэсэн эрсдэлтэй алхам их байдаг.  Харин хэрхэн яаж аюултай нөхцөлд өөрийгөө болон бусдыг хамгаалах, гал унтраах тал дээр ямар  арга туршлага хэрэгдэх нь дутагддаг нь өөрсдөө илүү эрсдэлтэй байдалд өртөхөд хүргэдэг байна. 
Төслийн зохион байгуулагч Ц.Ганзориг хэлэхдээ “Европын холбооноос дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа төсөл юм. Европын холбоо нь хүмүүнлэгийн сайн дурынхан гэж хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь хөгжингүй орны иргэдийг чадваржуулж мэдлэг олгож, гаднын бусад хөгжил буурай, гамшгийн эрсдэл өндөр орнууд руу илгээдэг. Цаашлаад тухайн очсон гарынхаа ард иргэдийг гамшгийн эрсдэлээс хамгаалах тал дээр чадавхжуулдаг. Тиймээс бидний зорилго бол сайн дурын идэвхтэй иргэдийг энэхүү төслөөр бий болгох, хэрэгтэй мэдээлэл чадвараар хангах зэрэг юм.” гэв.
 Гамшгийн эрсдэл тохиолдлоо гэж үзвэл энэ нь зөвхөн онцгой байдлын газрын ажил үүрэг биш. Энэ бол иргэн бүрийн оролцоо юм. Та бид эх дэлхийн төлөө сайн дурын хүсэл сэтгэлтэй байж идэвхтэй иргэн байж чадна.