1045
 
 

“ХАШААНДАА ХАУС” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ

Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хангамжийг нэмэгдүүлэн, хашаандаа байгаль орчинд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин үеийн шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд амьдрах боломжийг иргэдэд олгох зорилгоор “Хашаандаа хаус” дэд хөтөлбөрийг 2017 онд баталсан.
       Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд инженерийн шугамд холбогдох боломжтой бүсүүдийг мэргэжлийн байгууллагууд хамтран тодорхойлсон. Үүнд Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Наран, Булаг, Дэнж, Баянцагаан багийн ПДУ хэсэг нийт 338 айл өрх 21 Аж ахуйн нэгж байгууллага холбогдох боломжтой гэсэн байна. Одоогийн байдлаар Цагаанчулуут, Наран багуудын ажил эхэлсэн. Тус багуудын  иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж хэрхэн шугам сүлжээнд  холбогдох талаар мэдээлэл хүргэн ажиллаж байна. 
Түүнчлэн Хашаандаа Хаус хөтөлбөрт хамрагдаж инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой айл өрхүүд төрийн банкнаас 15 сая төгрөг хүртэлх зээлд хамрагдах боломжтой юм. Ингэхийн тулд шугам тавигдсаны дараа Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас техникийн нөхцөлөө аваад зээлийн материалаа бүрдүүлж өгөх ажээ.