1045
 
 

БАГШ СУРАГЧДЫГ ШАГНАЛАА

Багануур дүүргийн хувьд 2018 оныг “Боловсролын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй  холбогдуулан засаг даргын захирамжаар 400:400 хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн зорилго нь багш, сурагчдын хамтын ажиллагааг сайжруулах, элсэлтийн ерөнхий шалгалтад 750 ба түүнээс дээш оноо авах сурагчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байсан. Дүүргийн хэмжээнд 2018 онд зургаан сурагч 800 оноо, 14 сурагч 750-с дээш оноо авч найман багш шавь нараа амжилттай бэлтгэжээ. 400:400 журамд амжилттай оролцсон Б.Онончимэг багш хэлэхдээ: 
Засаг даргын санаачлагаар 400:400 хөтөлбөр дүүрэгт хэрэгжсэн.Элсэлтийн ерөнхий шалгалтад дүүргийн эзлэх байр суурь нэмэгдэж дээшлэхэд их  нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.Манай ангийн есөн шавь физикийн хичээлээр долоон сурагч 750-аас дээш оноо авч, хоёр шавь маань 800 оноо авч нэг сая хоёр зуун мянган төгрөгний эзэн болсондоо баяртай байна. 
Нийслэлд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор гуравдугаар байранд шалгарч амжилтаа ахиулжээ. Дүүргийн багш сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтаар Физик, биологийн хичээлээр Улс, Нийслэлд нэгдүгээр байранд жагссан амжилттай байна.