1045
 
 

2019 ОНД 1300 ГАРУЙ АХМАД НАСТАНД НАСНЫ ХИШГИЙГ ОЛГОЖЭЭ

Багануур дүүргийн хэмжээнд нийт 2700 гаруй  ахмад настан амьдардаг. Үүнээс БААН-ийн харьяалалтай 1200 гаруй, харьяалалгүй 1538 ахмад настан бий. Мөн Хөдөлмөрийн баатар, МУ-ын гавьяат цолтон 16, Хүндэт донор ахмад настан 16, байнгын асаргаа шаардлагатай 158 ахмад настан, ганц бие ахмад настан 65 байна. 
Энэ онд нийт 1300 гаруй ахмад настанд 220 орчим сая төгрөгийн насны хишиг олгожээ. Ахмадын баярын өдрийн хүрээнд ахмадуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагааны үеэр зарим ахмадыг шагнаж урамшуулсан бол Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний уран бүтээлчид ая дууны дээжээс өргөлөө. 
Нийт ахмадууддаа төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ сайн сайхныг хүсье.