1045
 
 

НАМАР МОД ТАРИХАД ТОХИРОМЖТОЙ

Цөлжилт нь Монгол орны хувьд эрчимжиж байгаабайгалийн гамшигт үзэгдэл билээ. Мод тарих нь цөлжилтөөс сэргийлэхийн дээр хүрээлэн буй орчноо хүчилтөрөгчөөр хангаж, усны нөөцийг тогтворжуулдаг аж. Улс даяар хавар, намар бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулдаг. Тус өдрийг Булганчууд ирэх Бямба гарагт “Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд” мод тарихаар болжээ. Энэ удаагийн мод тарих өдөр нь өмнөх жилүүдийнхээс  онцлогтой болно.
Булган сумын “Байгаль орчин”-ы улсын хяналтын байцаагч П.Батсайхан хэлэхдээ “Ерөнхийлөгчийн 63-дугаар тогтоолыг хэрэгжүүлж 10-р сарын 5нд үндэсний мод тарих өдрийг зохин байгуулна. Мөн мод суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулагдана. Тус өдөрлөгт иргэд, хөдөлмөрчид өргөнөөр оролцоорой. Энэ намрын мод тарилт маань өнгөрсөн хавар тарьсан модны үхсэн тоогоор нөхөн тариалалт хийгдэхээрээ онцлог болж байгаа. Цаашид тарьсан моддын амьдрах чадвар арчилгаан дээр илүү анхаарал хандуулж ажиллана.” гэв.
Тарьсан хүний сэтгэл сэргэж таригдсан газрын үзэмж сэргэтэл мод бүхэн ургах болтугай.

1045