1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМАГТ АВТО МАШИНГҮЙ ӨДӨР БОЛНО

Арван сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээр алхах өдөр болгон тэмдэглэдэг билээ.
Аймгийн засаг даргын шийдвэрээр энэ өдрийг тохиолдуулан халдварт бус өвчний анхдагч эрсдэлд хүчин зүйлийн нэг хөдөлгөөний хомстлоос урьдчилан сэргийлэх, хүн бүр арван мянган алхам алхахыг уриаллаа.
Мөн зам тээврийн осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл нас баралтыг бууруулах идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор “Авто машингүй өдөр арван мянган алхам” аяныг зохион байгуулах аж.
Тус аяны талаар Аймгийн ЭМГ-ын осол гэмтэл биеийн тамир чийрэгжилт хариуцсан мэргэжилтэн Т.Хөвсгөл хэлэхдээ:
“2019.10.05 –нд аймгийн засаг даргын шийдвэрээр “Авто машингүй өдөр арван мянган алхам” аяныг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.“Арга хэмжээг аймгийн биеийн тамир спортын газар, эрүүл мэндийн газар, цагдаагийн газар, боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулж оролцож байна. Ингэснээр цагдаагийн байгууллага зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр алхалт хийх явцад авто замыг хааж явган алхалт хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх юм.” гэлээ.
Эрүүл мэндийн сайдын удирдамжийн ажлын чиглэл:  
Монгол улсын засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Дураараа биш ээ Дүрмээрээ” нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагатай хамтран энэ оны Есдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байгаатай холбогдуулан үүрэг, ажлын чиглэлийг хүргүүллээ.
Тус ажилтай холбогдуулан “Дураар биш ээ Дүрмээрээ” нэгдсэн арга хэмжээг орон нутагт зохион байгуулах хоёр сарын аян байгаа юм. Зохион байгуулсан ажил арга хэмжээний үр дүнг энэ оны Арван нэгэн сарын 22-ны өдөр танилцуулна.